Thursday, December 10, 2009

Мэдээлэл Технологийн салбарт ажилласан 1 жил – зохиогчийн эрхийн асуудал

Эдийн засагч мэргэжлийн дипломыг өвөртлөн аваад гурван жил болж байна. Монгол улсын банк санхүүгийн салбарт хоёр жил ажиллаж бага ч гэсэн туршлага хуримтлуулсан. Мэдээж би хоёр жилийн туршлагыг би өөрөө бүгдийг мэдээд олоод авсан хэрэг биш. Би анх Монгол Улсын хамгийн өндөр нэр хүндтэй, том банк болох ХХБ-нд ажилд орж, ганцхан сарын хугацаанд сурч, мэдсэн зүйлс маань дараагийн хоёр жилд нэлээдгүй давуу талыг олгож байсан. ХасБанкинд хамгийн сүүлд Актив Пассивын менежер хийж байгаад гарсан. Монгол улсын эдийн засаг, санхүүгийн зах зээл болоод Дэлхийн эдийн засагт болж буй үйл явдлуудыг цаг алдалгүй уншиж, мэдээлэл авч байхгүйгээр энэ ажлыг төсөөлөшгүй. Энэ үйл явдал манай банкинд яаж нөлөөлөх үү, дам нөлөөгөөр нөлөөлөх үү гэдгийг байнга тооцоолж, шийдвэр гаргагч нарт өөрийн боловсруулсан мэдээллийг хүргэдэг байсан. Хэрэв нэг л цаг, нэг өдөр алдвал миний боловсруулсан мэдээ, мэдээлэл үнэ цэнээ алдах тул хамгийн түрүүнд хүргэхийг зорьж ажилладаг байсан.

Хэрвээ би Монголоос өөр орны иргэн байсан бол магадгүй мэргэжлээрээ насан туршдаа ажиллах байсан. Гэхдээ би Монголд байна. Нэлээн олон хүнтэй ярилцаж байж шийдсэн шийдвэр маань зөв эсвэл буруу эсэхийг олон жилийн дараа л үр дүн нь харагдах болов уу.

Нэг жилийн өмнө компьютерийн хэрэглээний программаас өөр туршлагагүй байсныг бодвол бага ч гэсэн мэдлэг, мэдээлэл, төсөөлөлтэй болжээ. Мэдээж манай баг, хамтран ажилладаг түншүүд маань их нөлөөлсөн. Би өөрийн мэдэх Телевиз, Радиогийн салбарын тухай бодлоо нийтлэхээр шийдлээ. Эхний хэсэг зохиогчийн эрх

Анх МҮОНТ болон түүний дэргэдэх радио, ОХУ-ын Нэгдүгээр сувгаас(Орт 1) өөр үзэх, сонсох зүйлгүй байсныг бодвол өнөөдөр Монгол улсын хэмжээнд 100 гаруй телевиз үйл ажиллагаагаа явуулж байна. Улаанбаатар хотын хаана ч 10-аас дээш Монголын сувгийг үнэгүйгээр үзэх боломжтой. Эдгээрийг хараад энэ салбар хөгжиж байна, маш хурдацтай урагшилж байна гэж хэн ч хэлж чадна. Гэхдээ энд чанарын хувьд өсөлт, дэвшсэн зүйлгүй. Мэдээллийн энэ салбар бол одоо болж байгаа болоод өнгөрсөн үйл явдал, уран бүтээлчдийн бүтээл зэргийг олон нийтэд үнэн зөв бодитойгоор хүргэх ёстой гэж би ойлгодог. Гэтэл өнөөдөр зохиогчийн эрхийн зөвшөөрөлгүйгээр гадаад, дотоод маш олон нэвтрүүлэг, кино, сурталчилгааг телевиз, радио, сонин, сэтгүүлд нийтэлж байна. Энэ тухай яагаад хөндөж байгаа гэвэл миний ажил үүнтэй салшгүй холбогдож байна.

Манай компани Улаанбаатар хотод нэвтрүүлгээ цацаж буй телевизүүдийг орон даяар дамжуулах зорилготой. Монгол улс шиг өргөн уудам нутаг газарт үүнийг шийдэх цор ганц оновчтой шийдэл нь хиймэл дагуулыг ашиглах юм. Өнөөдрийн байдлаар Монголын 11 телевизийн нэвтрүүлгийг бид Азийн тивийн 20 гаруй оронд шууд дамжуулж байна. Би өмнөх системийг дурдахгүй бол алдаа болно гэж бодож байна. Өмнөх систем нь Монголын 6 телевизийн нэвтрүүлгийг 4 сувгаар дамжуулж байсан. Өөрөөр хэлбэр 2 телевизийн нэвтрүүлгийг шууд, үлдсэн хоёр сувгийг зайнд өдөр ээлжлэх журмаар 4 телевизийн нэвтрүүлгийг дамжуулж байсан. Жишээ нь, үзэгчид нь үнэхээр үзэхийг хүсээд гаргаад байдаг юм уу, эсвэл үзүүлэх өөр юу ч олдохгүй байгаа юм шиг гаргадаг Солонгос олон ангит киног өнөөдөр үзсэн бол маргаашийнхийг үзэж чадахгүй тул нөгөөдрийн ангиас шууд нөхөж ойлгох шийдлээр шийдсэн байсан. Тэгвэл манай үйлчилгээ нь Монголын бүх сувгийг шууд олон улсад дамжуулж байна.

С1, Ийгл телевизүүдээс бусад бүх телевизүүд зохиогчийн эрхийн зөвшөөрөлгүй кино, нэвтрүүлэг, мэдээ, мэдээллийг дамжуулдаг. (Бид С1 телевизийн нэрийг дуудахдаа “си-нэг” гэж дууддаг. Гэтэл Монгол хэлээр уншин дуудвал эс-нэг, Англи хэлээр уншин дуудвал Си-уан). Манай үйлчилгээ олон улсад хүрдэг болохоор эдгээр хоёр телевизээс бусад бүх телевизүүд зөвшөөрөлгүй нэвтрүүлгүүдийг дамжуулахгүй байх цаг удахгүй ирнэ гэж хувьдаа найдаж байна. Толгой хагарсан ч малгай дотроо гэсэн үг байдаг. Гадаадын олон сая хүмүүсийн хүртээл болсон өндөр үнэлэмжтэй бүтээлийг зөвхөн Монгол улсад эсвэл зөвхөн Улаанбаатар хот дамжуулаад хүргэж байвал энэ ондоо асуудал. Тухайн зохиогч нь өөрөө үүнийг мэдэхгүй л бол асуудалгүй гэж ойлгодог. Яагаад гэвэл манай оронд ирчихсэн тэр бүтээлийг дамжуулж байгааг олоод мэдэх магадлал тун бага. Үүнийг маш ихээр мэдэрч үйл ажиллагаа явуулдаг КаТВ бол Сансар КаТВ яахын аргагүй мөн. Бүх л сувгууд нь үнэ, төлбөргүй, төлбөртэй цөөхөн хэд нь хулгайнх байдаг. Тэр ч бүү хэл дамжуулж байгаа Монголын телевизүүдээс түрээс авдаг. Манай КаТВ-ээр суваг явахгүй бол хэн үзэх юм бэ гээд сууж байдаг Монгол удирдлагатай Гадаадын компани юм. Гэтэл өнөөдөр асуудал өөр болж байна. Бүх телевизүүдийн нэвтрүүлэг олон улсад хүрдэг боллоо. Зарим нэг хөрөнгөтэй улс зөвхөн өөрийн нутаг дэвсгэрт зориулаад хиймэл дагуул хөөргөчихсөн байна. жишээ нь Солонгос, манайх шиг төсвийн орлогыг зарлагатай нь яаж тэнцүүлэх вэ гэдгийг бодож, тархиа гашилгаж суудаг оронд боломжгүй зүйл.

Хэрвээ бид зохиогчийн эрхийг хүндэлдэг болвол Монгол телевизүүдээр Монгол хүний оюун ухаанаар бүтсэн нэвтрүүлэг, кино гардаг болно. Хуулбар байсан ч хамаагүй шүү дээ, оролцогч нь ядаж Монгол хүн байна гэдэгт эргэлзэхгүй байна. Монгол хүний үнэлэмж нь өснө, бие биеэсээ хүндэлдэг болох болов уу. Энэ цагт киног телевизээр бус албан ёсны зөвшөөрөлтэй Кино театруудад үзэх соёл тогтоно. Тэр л үед миний албан ёсны зөвшөөрөлтэйгээр худалдан авч байгаа гадаадын телевизүүдийн нэвтрүүлэг үнэ цэнэтэй болно. Манайхаар гарч байгаа бүх гадаадын нэвтрүүлгүүд бүгд албан ёсны зөвшөөрөлтэй.

Хэрвээ зохиогчийн эрхийг хүндлэхгүй, хайхрахгүй бол үр дүн нь юу байх бол? Олон улсын шүүх, шийдвэр зэрэг судлаж байж энэ сэдвийг эхлүүлье.

Tuesday, October 13, 2009

Улаанбаатар хотын өнөө байдлыг нэг миний нүдээр харахад

Анх энэ блогийг нээхдээ интернет дээр өөрийнхөө мэдсэн зүйлсийг түгээх санаатай байсан. Бусдын л адил ажил ихтэй гэдэг шалтгаанаар блогт нэмэх нь байтугай орох нь ховор болсон. Хүмүүс бид хуулийн өмнө адил тэгш эрхтэй, залуучуудын хэлдгээр бол би ... эрхтэй. Гэхдээ бидний эрх бусдын эрхээр хязгаарлагдана. Жишээлбэл, таны өнөөдөр баярлаад чанга хашгирах эсвэл гомдоод чанга дуугаар уйлах нь бусдад цаад учруулах байгаа тул та өөр газар эсвэл дуугаа намсгах шаардлагатай. Тэгэхлээр хүмүүс бид эрх, эрх чөлөө гэдгийг өөрөөр ойлгох хэрэгтэй. Татсан тамхиныхаа ишийг хаях, залжилсан бохио шууд хаях, халаасандаа буй чихрийн цаасыг шууд гаргаад гудамжинд хаях нь таны эрх чөлөө биш. Мэдээж би таныг тэдний нэг бишээ гэдэгт итгэж байна. Гэтэл сүүлийн хэдэн жилийн турш үргэлжилсэн шилжилт хөдөлгөөн бол энэ бүхний гол шалтгаан нь болов уу.

Хөдөөнөөс хот руу, хотоос гадаад улс руу

Бид тодхон санаж байна. Хэдхэн жилийн өмнө Монголын хөгжмийн ертөнцөд Rap, Hip-Hop урсгал хүч түрэн орж ирж, залуучууд өргөн өмдөөр гангарч, би ч гэсэн тэдний нэг байсан. Rock Pop ертөнцийн тухайн шинэ содон, соргог мэдээ, ФМ радио, телевизүүдээр тасралтгүй явдаг. Excel, Sonato гэдэг машин орж ирэн Орос машинуудыг шахах үйл явц харагдаж, замын түгжрэл багатайхан сайхан биш ч яваад байж болохоор замтай. Интернет гэж юу вэ? Тэр РС тоглоом нь sega, sony, Nintendo-с тэгээд үнэхээр гоё биздээ. Э-мэйл хаягтай юу? Байхгүй бол би чамд нээж өгье, алив интернет кафе орьё. Залуучууд бүгд сурах чиглэлийг эрхэм болгож, оюутан болж их дээд сургуулиудын тоог нэмэхэд хувь нэмрээ оруулж байсан нь саяхан.

Гэтэл одоо ганц ФМ-ээс бусад нь зохиолын дуугаар занимаалдсан раажаваа сонсоод, олон гоё JEEP машинтай ч багтахааргүй зам дээр, ядаж байхад өмнө өгүүлсэн солонгос машиныг нь морь унаж өссөн бацаан 45 хоног аймгийнхаа жолооны курс суугаад авчихсан үнэмлэхтэй. Машин гэдгийг морь унахтай яг адилтай гэж боддог халтар царайтай залуу такси гэдэг үйлчилгээг үзүүлж байна. Ганцхан жишээ авья. Ороод суулаа, цонх нь хагархай.

Таксины жолооч: аа өчигдөр нэг п*аа шаачихсан, за хаашаа явах уу?

Зорчигч: 19-р хороолол

Таксины жолооч: өө мэдэхгүй шүү дээ, за явж л байя, заагаад өг за юу гэж ширүүн дугарна.

Нөгөө олон их дээд сургуулийг хөдөөний оюутнууд пиг дүүргээд, надад байр байхгүй яах уу? Надад өнөө оройны хоол байхгүй яах уу? Үнэхээр гэр бүл чинь чадваргүй бол чи шууд хар ажил хий. Хамгийн бага даа 4 жил яг өнөөдрийнх шигээ амьдрах уу. За болье, чи мэргэжлийн засварчин, цахилгаанчин гээд олон мэргэжил байна. Коллежид ор, ядаж л 1, 2 жилийн дараа хоолтой болно. Өнөөдөр тэдгээр хүмүүст ийм ойлголтгүй байхгүй болохоор л эмэгтэй нь янхан болж гичийгээрээ дуудуулж, гэхдээ янхан болоход шаардлага өндөр байх шүү, хэхэ. Эрэгтэй нь архичин, бүтэлгүйгээрээ дуудуулж гундуухан явж байгаа. Ингээд архидаад, явж явж төгссөн чинь ажлын байр байхгүй. Учир нь тэд бол дундаж, түүнээс доогуур, тэдний 4 жил хийж байсан ажил нь бүгд шөнийнх тийм болохоор өглөө ордог хичээлээ ихэнхийг ойлгоогүй эсвэл суугаагүй, өвчтэй байсан болохоор. Одоо тэгээд яах вэ, гэрийнхэн дээрээ л очино эсвэл хуучин хийдэг байснаа үргэлжлүүлээд явна. Би их гутрага үзлээр бичиж байна. Мэдээж өнөөдөр сайхан сайн яваа хүн олон, би хэзээ ч үгүйсгэхгүй. Гэвч масс бол ийм л байна. Бодож үзээрэй, хэрвээ гадаад руу урсах хөдөлгөөн байгаагаас арай л бага байсан бол, хөдөөнөөс ирэх урсгал арай л бага байсан бол энэ жонхуу арай л цайруу байх байсан, гэтэл одоо бараан байна шүү дээ. Миний хэлдэг хараал бол хөдөө.

Wednesday, May 20, 2009

Google Talk олон хэрэглэгчээр зэрэг нэвтрэх арга

Google Talk shortcut-ийг үүсгээд ердөө 5 алхамын дараа Google Talk-р олон user/хэрэглэгчээр нэвтэрч болно.

  1. Google Talk shortcut-ийг идэвхжүүлээд хулганы баруун товчлуурыг дарна.
  2. Үүсэх дэд цэсээс Properties-рүү ороорой.
  3. Google Talk Properties цонх
  4. Target textbox талбарт /nomutex гэж бичнэ. (эсвэл дор байгааг хуулж аваад дарна уу).

    “c:\program files\google\google talk\googletalk.exe” /nomutex

  5. OK товчлуурыг дараад гүйцээ, шалгаад үзээрэй.

Sunday, May 17, 2009

Интернетээс дуртай файлаа үнэгүй татах

Торрент-оос өөрийн хүссэн дуу, кино, э-ном, зураг, сэтгүүл, программ зэргийг татах боломжтой. Та ер дөө 5-хан алхамын дараа өөрийн хүссэн файлаа татаж эхлэх болно.

  1. Торрентийн программыг суулгасан байх хэрэгтэй.

    Миний санал болгож буй программууд: 
    VuzeBitTorrent, эсвэл Opera.
    Ө
    өр эх үүсвэр хэрэгтэй бол Filehippo
    Анхаарах зүйлс: Энэхүү программыг суулгаснаар таны ISP буюу Интернетийн үйлчилгээ үзүүлж байгаа компани эсвэл танай байгууллагын IT-аас гомдол ирэхийг үгүйсгэхгүй. Ихэнх тохиолдолд P2P-ийг хаасан байдаг тул ашиглаж болохгүй ч байж болно гэдгийг анхаараарай. Учир нь P2P нь сүлжээнд ачаалал хэт их өгдгөөс бусад интернет хэрэглэж байгаа хэрэглэгчийн хурд унадаг.

  2. Зааврын дагуу программыг суулгаарай.

  3. Торрентийн файлыг торрентийн сайтууд татаж аваарай.

    Mininova, Isohunt эсвэл google-д файлын нэрийг бичээд torrent гэж бичээд олох
    Ингэхдээ Seed, Leech-ийн тоог анхаарч харах хэрэгтэй. Seed нь тухай файлыг 75%-иас дээш татсан файлаа share байгаа торрент хэрэглэгч, Leech нь Seed-үүдээс татах байгаа торрент хэрэглэгч, гэхдээ 75%-д хүрээгүй. /зарим тохиолдолд 80 хувь ч байдаг/

  4. Сайтаа сонгосны дараа хайж буй файлыг/Mininova, Isohunt гэх мэт/ search талбарт бичээд хайгаарай.

    Хэрвээ боломжтой гэж үзэж байгаа бол "Download torrent file" дээр дараарай. Ихэнх тохиолдолд ийм үг гарах болов уу. Татсан торрент файлыг нээхэд таны өмнө суулгасан торрент программ нээгдэх болно. 

  5. Татах явц автоматаар эхлэх болно.

    Одоо хүлээх л үлдлээ.
    Анхаарах зүйлс: Хурдын хувьд таны хэрэглэж байгаа ISP, нөгөө талаас хэр олон торрент хэрэглэгч Seed хийж байгаагаас шууд хамаарах болно.

    Видео: 
    http://www.youtube.com/watch?v=YNZ3m9sXZ74
Баярлалаа.